Баталгаа, худалдааны авлага

Уламжлалт бус онцгой төрлийн эрсдэлүүд, эрсдэлийг зайлуулах хэрэгцээ шаардлагад бид даатгалын аргачлалаар байж болох шийдэл, гаргалгааг зохиож ажилладаг. Тухайлбал, барилга угсралт, төслийн салбарт гүйцэтгэлийн баталгааг даатгалын захаас санхүүжүүлэх боломжийг бид эрэлхийлж, харилцагчиддаа шийдэл гарган ажиллаж байна. Мөн худалдааны авлагыг даатгагдаж болох, хэрэв боломжтой бол зардал нь зөвтгөх хэмжээнд байж болох зэргийг судалж шийдэл танилцуулах боломжтой.

Монгол улсын эдийн засаг өсөж, улам солонгорохын хирээр дотоодын экспортлогчид өсөж буй нь сайшаалтай хэрэг юм. Худалдаагүйгээр эдийн засаг, бизнесийн харилцааг төсөөлөх боломжгүй билээ. Худалдаанд талууд авлага, өглөг үүсгэх замаар мөнгөн урсгалын таатай орчинг бүрдүүлж тогтвортой харилцааг үүсгэж ажиллахыг зорьдог. Нэгдүгээрт итгэлцэл хамгийн чухал бөгөөд хоёрдугаарт авлага барагдахгүй болох эрсдэлүүдийг даатгагдаж болох хэмжээгээр даатгах боломжийг бизнес эрхлэгчид сонирхох нь зүйтэй гэж зөвлөж байна. Бидэнтэй холбогдож ярилцахыг хүсье.  

Г.Энхтайван

enkhtaivan@coverhill.mn
8008 8669

М.Олдохбаяр

oldokhbayar@coverhill.mn
8011 3003