БИДНИЙ ТУХАЙ

БИДНИЙ ТУХАЙ

Бид хэн бэ?

Коверхилл бол 2016 онд байгуулагдсан Монголын тэргүүлэх даатгал болон давхар даатгалын брокерын компани юм. Бид Монголын баялаг бүтээгч томоохон бизнесүүд, хувийн хэвшлүүд болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд даатгал, давхар даатгалын цогц үйлчилгээг хүргэх зорилготой оршдог. Аливаа ашиг сонирхлын зөрчилгүйгээр бие даасан, хараат бус байдлаар мэргэжлийн өндөр ёс зүйтэй, мерит зарчмаар ажилладаг нь манай байгууллагын гол соёл юм. Бидний байршуулсан даатгалын хураамжийн орлого 2019 онд 300%, 2020 онд 154%-иар тус тус өссөн нь манай хамт олны хичээл зүтгэл, амжилтын нэг илрэл юм.

Бид юуг, хэрхэн хийдэг вэ?

Бид Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон даатгал, давхар даатгалын брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу эрсдэлийн удирдлага, даатгал болон давхар даатгалын чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг.

Ингэхдээ бид харилцагч бүрийн бизнесийн өвөрмөц онцлог, хэрэгцээ шаардлагад нь тусгайлан зориулж бүтээгдэхүүн үйлчилгээг боловсруулдаг ба үүнийг бид:

  • Харилцагч таныг сонсож таны бизнест тулгарч буй асуудлууд, эрсдэлүүдийг тодорхойлох
  • Дээрх тодорхойлсон эрсдэлүүдийг даатгалын аргачлалаар хэрхэн шийдвэрлэж болох тухай санал шийдлүүдийг боловсруулж танилцуулах
  • Дотоодын болон олон улсын даатгал, давхар даатгалын зах дээр тухайн эрсдэлийг байршуулах буюу даатгалын гэрээ, хэлцлийг байгуулах гэсэн дарааллаар гүйцэтгэдэг.

Бидний ажил үйлчилгээ даатгалын гэрээ байршуулсанаар дуусгавар болдоггүй ба даатгалын гэрээний бүртгэл хөтлөлт, нэмэлт өөрчлөлт, нөхөн төлбөрийн дэмжлэг туслалцаа, гэрээний дүгнэлт сунгалт зэргээр жилийн 365 хоногийн турш үргэлжилдэг.

Бидний үнэт зүйлс болон суурь зарчмууд

Шударга, мерит зарчмаар урамшиж, өсөн дэвжиж, ажилдаа эзэн байх зарчмыг бид чухалчилдаг.

Харилцагчийн сэтгэл ханамж
Даатгалын салбарын топ мэргэжилтнүүдийн эзэмшвэл зохих мэдлэг ур чадвар, нөхөн төлбөр шийдвэрлэх чадамжид суурилсан шилдэг үйлчилгээг хүргэнэ.

Хамтын ажиллагаа
Мэргэжлийн ур чадвар, итгэлцэлд суурилсан харилцан хүндлэл бүхий хамтын ажиллагааг харилцагч даатгуулагчид болон даатгалын үйлчилгээ үзүүлэгч бүх талуудтай хөгжүүлж ажиллана.

Онцгой соёл
Харилцан хүндлэл, итгэлцэл, шударга зарчимд үндэслэсэн ажлын орчин, ирээдүйн хөгжлийн суурь байна.

Амжилт бүтээлийн төлөөх хүсэл эрмэлзэл
Хөдөлмөр зүтгэлээ шударгаар үнэлүүлж шагнал урамшуулал хүртэх, өсөн дэвших боломж бүхий эрүүл зөв орчныг хөгжүүлж ажиллана.

Бие даасан, хараат бус байдал
Аливаа ашиг сонирхол, дарамт шахалтаас ангид байж, харилцагчийн хүсэлт, захиалгыг нэн тэргүүнд тавина.

Санхүүгийн гүйцэтгэл
Санхүү, нягтлан бодох бүртгэл, тайлагналын хатуу сахилга баттай байж, ил тод тунгалаг байдлыг баримтлан өсөлт, ашигт ажиллагааг ямагт эрхэмлэнэ.