Бүтээн байгуулалт, төслийн даатгал

Барилга, бүтээн байгуулалтын төслийн захиалагч, мэргэжлийн оролцогчид, барилгын компаниудад энэ төрлийн даатгал зориулагдсан. Аливаа бүтээн байгуулалтын төсөл хэрэгжихдээ захиалагч буюу төслийн эзэн гайхалтай санааг толгойдоо төсөөлөхөөс эхлэн дуусах хүртэл, төслийн үр өгөөж, эрсдэлийг тооцох, зураг төсөл, дизайн гаргах, барилга угсралтын ажил, ашиглалтад оруулах, хүлээлгэж өгөх зэрэг олон үе шатууд дамждаг ба тэдгээр үе шат бүрт үүсч болох эрсдэлүүдээс даатгагдаж болох эрсдэлүүдийг нарийн тодорхойлж, зохих даатгалын хөтөлбөр аргачлалаар эрсдэлийг зайлуулж ажиллах нь олон улсад жишиг болж төлөвшсөн байна.

Монголын дотоодын бүтээн байгуулагчид, барилгын компаниуд эрсдэлийн менежментийн бодлого дотроо даатгалын менежментийг зайлшгүй хэсэг болгож оруулах хэрэгтэй. Танд төслийн эрсдэлийн удирдлага, даатгалаар зайлуулж болох эрсдэлүүдийг тодорхойлох, даатгалын зардлыг төсөвлөх, зөв даатгалын хөтөлбөрийг зохиох зэрэг хэрэгцээ шаардлага байвал манайхаас мэргэжлийн туслалцаа зөвлөгөө авахыг санал болгож байна.

Г.Энхтайван

enkhtaivan@coverhill.mn
8008 8669