Давхар даатгал

Давхар даатгалын бизнес нь анхдагч даатгалын компаниудын эрсдэлийг даатгадаг даатгалын үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл давхар даатгалын үйлчилгээ нь анхдагч даатгалын компаниудад өөрсдийн эрсдэлийг оновчтой удирдах, олон жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулах, санхүүгийн нөөц, эрсдэл даах чадвар зэргээ өсгөн хөшүүрэгдэх зэрэг маш чухал боломжуудыг нээж өгдөг.  Энэ утгаараа бид дотоодын даатгалын компаниудад нөхөн төлбөрийн зардлаа тогтворжуулах, өөрийн эрсдэл даах чадамжийг өөрөөс капитал нэмж гаргалгүйгээр нэмэгдүүлэх, шинэ зах зээл рүү нэвтрэхэд эрсдэлийн удирдлага болох, гамшгийн эрсдэлээс хамгаалах зэрэгт давхар даатгалыг ашиглахад зөвлөх, давхар даатгалын брокерын үйлчилгээг үзүүлж байна.

Мөн дотоодын бизнесүүдэд үүсдэг онцгой төрлийн, өндөр үнэлгээтэй гэх мэт кэйсүүдэд дотоодын даатгалын эрсдэл даах чадамж эсвэл мэргэжлийн чадамж туршлага дутдаг хэсэгт олон улсын даатгалын бөөний зах, давхар даатгалын захаас тухайн хэрэгцээ шаардлагад нийцэх бүтээгдэхүүнийг нийлүүлэн ажиллаж байна.

Г.Энхтайван

enkhtaivan@coverhill.mn
8008 8669

Ч.Жалбуу

jalbuu@coverhill.mn
8010 1990