Иргэний нисэхийн даатгал

Бид иргэний нисэхийн салбарт албан журамлагдан хэрэгждэг гол даатгалуудыг Лондон дахь нисэхийн салбарын мэргэшсэн брокеруудын тусламжтайгаар энэ чиглэлийн сайн давхар даатгагчдад сурталчлах, нөхцөл тохиролцох, байршуулах, байршуулалтын дараах зохих үйлчилгээнүүдийг гардаж, хамтарч үзүүлэн ажиллаж байна.

Мөн бид иргэний нисэхийн үйлчилгээ, үйл ажиллагааны хариуцлагын эрсдэлүүд болох агаарын замын навигацийн үйлчилгээний хариуцлага, нисэх буудлын ерөнхий хариуцлагын даатгалууд дээр эрсдэлийн мэдээлэл боловсруулах, үнийн санал авах, зуучлан байршуулах гэх мэт стандарт үйлчилгээнүүдийг үзүүлэх чадамжтай.

Г.Энхтайван

enkhtaivan@coverhill.mn
8008 8669