Мэргэжлийн Хариуцлагын Даатгал

Мэргэжлийн хариуцлагын бүлгийн даатгал нь мэргэжлийн үйлчилгээ эрхлэгч бизнесүүд хийгээд үйл ажиллагаан дахь функцэд зориулагдсан онцгой даатгалын хэлбэр юм. Үүнийг ойлгохын тулд бид эхлээд мэргэжлийн үйлчилгээ гэж юу болохыг тайлбарлах нь зөв байх. Зарим нэг онолын дагуу эдийн засгийг үнэ цэнэ бүтээж буй байдлаар нь гурван салбарт ангилдаг.

Нэгт түүхий эд, байгалийн баялаг зэргийг салгаж гаргаж авах салбар,
хоёрт, түүхий эд, байгалийн баялгийг боловсруулан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх, нийлүүлэх салбар,
гуравт, эдгээрээс улбаалсан оюуны хөдөлмөрийн эдийн засаг буюу суурь эдийн засгийн салбаруудад зориулсан үйлчилгээний эдийн засаг оршдог.  

Мэргэжлийн үйлчилгээ эрхлэгчдийн оюуны хөдөлмөр нь тухайлбал үүнд, анхаарал халамж хандуулах, зөвлөгөө өгөх, дүгнэлт тайлан гаргах, тайлан тооцоо үйлдэх, бусдын өмнө төлөөлөх, өмгөөлөх, даалгавар зааврыг биелүүлж бичиг баримт үйлдэх, үнэн зөвийг нягтлах, бүртгэл мэдээллийг өмнөөс нь хадгалж хамгаалах гэх мэтчилэн тусгай мэргэшил, чадвар, зарчмууд шаардсан үйлчилгээ төвтэй ажил хөдөлмөр юм.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн үйлчилгээний бизнес эрхлэгчдийн хувьд тэдний дээр дурдсан чадварууд нь тэдний үндсэн хөрөнгө мэт үнэт зүйл байдаг тул үндсэн ажлаа алдаатай, буруу хийх, эс хийхээс үүдэн харилцагчиддаа санхүүгийн гарз, хохирол, алдагдал учруулах эрсдэл дор оршдог байна.

Монголын эдийн засаг түүхий эд, газрын баялагийг гаргаж авах болон түүхий эдийг боловсруулж дараагийн шат руу гаргах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь эдийн засгийн салбаруудаа хөгжүүлэх цаг үед явж буй учир мэргэжлийн үйлчилгээний салбар харьцангуй сул хөгжилтэй байгаа хэдий ч, ирээдүйд мэргэжлийн үйлчилгээний салбар зайлшгүй өсөж хөгжих билээ. Та бүхэн мэргэжлийн үйлчилгээнүүддээ зориулж зохих даатгалын хамгаалалт авч өөрийн үндсэн үйл ажиллагаа, нэр хүндээ хамгаалуулахыг хүсвэл бидэнтэй холбогдож зөвлөгөө авахыг хүсье.

Г.Энхтайван

enkhtaivan@coverhill.mn
8008 8669

Ч.Жалбуу

jalbuu@coverhill.mn
8010 1990