Хөрөнгө болон бизнес тасалдлын даатгал

Таны бизнесийн үндсэн хөрөнгүүдийг болон тэдгээрт учирсан биет хохирлоос болж бизнесийн орлого тасалдах эрсдэлээс хамгаалахад энэхүү бүлгийн даатгал болон давхар даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ оршдог. Бизнес бүр өөр өөрийн эрхэлж буй бизнесийн онцлогоос хамаарч харилцан адилгүй үнэлгээ, хэмжээ, төрлийн үндсэн хөрөнгөтэй байдаг. Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, менежмент, барилгын компаниуд их хэмжээний үнэлгээ бүхий барилга байгууламж эзэмшиж, тэдгээрийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар орлого олдог байхад оюуны хөдөлмөр эрхлэгч бизнесүүд тухайлбал аудитын компани, хуулийн фирмүүд, хөрөнгийн зууч / брокерууд, санхүүгийн зөвлөхүүд оюуны ноу-хау, техник чадамж дээр суурилсан байх тул үндсэн хөрөнгө маш багатай байдаг.

Нэгт үндсэн хөрөнгөд хохирол учирснаар тухайн бизнес өмч хөрөнгөөрөө хохирохын сацуу, үүний улмаас бизнесийн хэвийн үйл ажиллагаа доголдох тул ирээдүйд хүлээх орлогуудаа алдах давхар эрсдэл оршиж байна. Хүн бүрт таарах нэг размерын гутал, хувцас байх боломжгүйтэй адил бизнес бүрт таардаг нэг стандарт даатгалын бүтээгдэхүүн байх боломжгүй байдаг. Өөрт таараагүй гутал, хувцас биед таагүй төвөгтэй байдаг шиг таны бизнесийн онцлог, нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад бүрэн таараагүй даатгал төдий чинээ таагүй үр дагаврыг үүсгэдгийг урьд тохиосон нөхөн төлбөрийн олон маргаануудаас харж болох юм.

Та үндсэн хөрөнгө болон бизнесийн хэвийн үйл ажиллагаагаа гэнэтийн санамсаргүй эрсдэлээс хамгаалах, даатгалд хамруулах шаардлагатай эсэх хийгээд хэрэв шаардлагатай гэж үзвэл өөрт тохирсон даатгалын үйлчилгээг олж авахыг хүсвэл бидэнтэй холбогдож мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсье.

80401001
info@coverhill.mn