Цахим эрсдэлийн даатгал

Цахим гэмт хэрэг, халдлага бизнесүүдэд нүүрлэж буй бодит аюул болсон байна. Энэ чиглэлийн эрсдэлүүд, түүнээс үүсэх хохирлыг даатгах зорилготой мэргэшсэн даатгалын зах зээл олон улсад бий болжээ. Аливаа байгууллагын мэдээллийн систем, дотоод сүлжээнд нэвтэрч үйл ажиллагааг гацаах, барьцаалах байдлаар тухайн байгууллагаас төлбөр нэхэх, үнэ цэнэтэй мэдээлэл, баримтуудыг хулгайлах, харилцагч үйлчлүүлэгчдийн мэдээлэл хулгайлах гэх мэт олон нарийн аргуудаар гэмт хэрэгтнүүд цахим халдлагыг үйлдэж байна.

Биет хөрөнгө, мөнгөн хөрөнгөө хамгаалахын тулд аливаа байгууллага харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм журам нэвтрүүлж ажилладаг шиг цахим аюулгүй байдлаа хангахын тулд энэ чиглэлийн суурь хамгаалалтуудад хөрөнгө оруулалт бодитоор хийх хэрэгцээ шаардлага үүсжээ. Мэдээж энэ нь цахим гэмт хэргийн эсрэг даатгалд хамрагдахад чухал үзүүлэлт болдог. Бид Монголын бизнесүүдийг олон улсын цахим даатгагчидтай холбон ажиллаж байна. Бидэнтэй холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна.