Эрүүл мэндийн даатгал

Бид байгууллагын ажилчдад зориулсан хувийн эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалаар мэргэшсэн бөгөөд харилцагч байгууллагууддаа ажилчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хөтөлбөрийг зохиож, тохирох, зөв, сайн даатгагчдад тухайн хөтөлбөрийг байршуулах, байршуулсны дараах хөтөлбөр үргэлжлэх хугацаанд шаардагдах мэргэжлийн туслалцааг цогцоор нь үзүүлж ажиллаж байна. Бид зах зээлээ хамгийн сайн мэддэг, салбартаа энэ чиглэлээр хамгийн арвин туршлага хуримтлуулсан брокер юм.

Аливаа байгууллагын хамгийн үнэт хөрөнгө нь түүний ажилчид байдаг билээ. Ажилчид өвдөх, гэнэтийн осолд орох зэргээс шалтгаалж тухайн ажилчин, түүний гэр бүл хийгээд компанид шууд болон шууд бус байдлаар санхүүгийн, сэтгэл санааны олон хохирол, хүсээгүй хүндрэлүүд үүсдэг. Монгол улс олон төрлийн өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд өвчлөл насны хувьд улам залуужиж байна. Аливаа өвчлөл, гэнэтийн осол нь эмнэлэг эмчилгээний үйлчилгээг шаардах бөгөөд үүнээс болж өвчтөн болон түүний гэр бүлд гэнэтийн их хэмжээний санхүүгийн дарамт үүсгэдэг. Ажил олгогчийн өнцгөөс харвал, түүний ажилтан осолд орох, өвдөж шаналснаас болж эрүүл мэндээрээ хохирсноор ажил тасалдах, урьдчилан төсөвлөх боломжгүй хуулийн дагуух санхүүгийн үүрэг хариуцлагыг ажил олгогч хүлээх зэргээс гадна байгууллагын хүний нөөцийн бодлого, менежментийн зорилгоор харвал ажилчдын аюулгүй байдал, сэтгэл ханамжид сөрөг нөлөө үзүүлэх юм. 

Ажилтан хийгээд ажил олгогч гэх хөдөлмөрийн харилцаанд оролцож буй талуудад зэрэг үүсэж болдог дээр дурьдсан асуудлуудыг нэг зэрэг, таатай шийдэх арга бол даатгал юм. Өөрөөр хэлбэл даатгал нь урьдчилан төлөвлөж, төсөвлөх боломжгүй гэнэтийн их хэмжээний зардлыг бага дүнтэй, урьдчилан тооцож болох, тодорхой зардлаар орлуулдаг эрсдэлийн болон хүний нөөцийн менежментийн шалгарсан аргачлал тул олон улсад хувийн эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хөтөлбөр нь аливаа компанийн зайлшгүй нэвтрүүлж, хэрэглэдэг бүтээгдэхүүн үйлчилгээ болон төлөвшжээ.  Манайхаас үйлчилгээ авдаг байгууллагууд нэн түрүүнд эрүүл мэндийн даатгалын бодит ашиг тусыг илүү дэлгэрэнгүй байдлаар таньж мэдэхийг хүсэхийн сацуу мөн тухайн компанийн ажилчдын тоо, ажил мэргэжлийн зэрэглэл, үйл ажиллагааны цар хүрээ, онцлог, хүний нөөцийн бодлого зэрэгт нийцсэн даатгалын хөтөлбөрийг биднээс зохиож өгөхийг хүсдэг. Бидэнтэй холбогдож эрүүл мэнд / гэнэтийн ослын даатгалын хөтөлбөрийн зөвлөгөө авч хамтарч ажиллахыг хүсье.

Г.Энхтайван

enkhtaivan@coverhill.mn
8008 8669