Энэ удаа сүүлийн үед хэвлэл мэдээллийн анхааралд байгаа Холливуудын алдарт жүжигчин Алек Болдвины “Rust” кино төслийн даатгалын талаар товчхон бичихээр шийдлээ. Уг кино төсөл нь 6 сая ам.доллар хүртэлх дүнгээр даатгуулсан байжээ. Тодруулбал, тус төсөлд зориулж байгуулсан “Раст Продакшн Компани” ХХК нь кино контент үйлдвэрлэлийн даатгалаар дагнагч “Front Row” даатгалын брокерын компаниар зуучлуулан АНУ-аас гаралтай…