Rust Киноны Даатгал

Энэ удаа сүүлийн үед хэвлэл мэдээллийн анхааралд байгаа Холливуудын алдарт жүжигчин Алек Болдвины “Rust” кино төслийн даатгалын талаар товчхон бичихээр шийдлээ. Уг кино төсөл нь 6 сая ам.доллар хүртэлх дүнгээр даатгуулсан байжээ.

Rust' movie production to shut down until Alec Baldwin shooting investigation is over | Fox News

Тодруулбал, тус төсөлд зориулж байгуулсан “Раст Продакшн Компани” ХХК нь кино контент үйлдвэрлэлийн даатгалаар дагнагч “Front Row” даатгалын брокерын компаниар зуучлуулан АНУ-аас гаралтай дэлхийн хэмжээний үйл ажиллагаа эрхлэгч “CHUBB” даатгалын компаниас дараах даатгалуудыг авчээ. Үүнд:

Гуравдагч Этгээдийн Өмнө Хүлээх Хариуцлага
Тээврийн Хэрэгсэл ба Жолоочийн Хариуцлага
Ажил Олгогчийн Хариуцлага / Ажилтны Гэнэтийн Осол
Төслийн Хөрөнгө (Камер, гэрэл, хувцас хунар гэх мэт)
Байгууллагын Эксэс бөгөөд Амбрелла Хариуцлага зэрэг
нийт даатгалын 5 төрлийн бүтээгдэхүүнүүд байсан байна.

Эдгээр даатгалууд нь нийлээд “Кино Үйлдвэрлэлийн Даатгалын Багц” гэсэн бүтээгдэхүүнд багтсан байжээ.
Уг даатгал тус бүр нь 1 сая ам.долларын үнэлгээтэй байх ба “Эксэс амбрелла” хариуцлага нь 5 сая ам.долларын үнэлгээтэй байна. Энэ нь даатгуулагч (энэ тохиолдлын хувьд “Раст Продакшн Компани”) тал нийт 6 сая ам.доллар хүртэлх дүнгээр хохирол барагдуулах боломжтой гэсэн үг юм.

Alec Baldwin shooting highlights issues of low-budget movies - Los Angeles Times

Холливуудын Кино Үйлдвэрлэлийн Салбарын нийтлэг практикт даатгалын үнэлгээг төслийн нийт төсвөөс багагүй байхаар тогтоодог. Энэ жишгийн дагуу “Rust” киноны төсвийг продюсерүүд нь 6-7 сая ам.долларт багтаан төсөвлөсөн учраас даатгалын нийт үнэлгээ ч мөн 6 сая ам.доллар хүртэлх байхаар тогтоогджээ.
Бидний мэдэж байгаагаар зураг авалтын үеэр осол болж, зураглаач Халина Хачинс нас барж, найруулагч Жоэл Суза шархдсан билээ. Энэ ослын үед тухайн өрөөнд Халина Хачинс, Жоэл Суза нарын хажууд гэрэлтүүлэгч Сээрж Светноё, кино зохиолын зааварлагч Мами Мичелс хоёр байсан гэх ба одоогийн байдлаар Сээрж Светноё, Мами Мичелс нар тус тусдаа ажил олгогчдынхоо эсрэг гэм хорын төлбөр гаргуулах нэхэмжлэлийг Калифорниа Муж, Лос-Анжелес Каунтигийн шүүхэд тус тус гаргаад байгаа юм.
Нэхэмжлэл гаргагчид (зохигчид) хариуцагчдаас сэтгэл санааны хохирол, өнгөрсөн, одоо, ирээдүйд алдсан эсвэл алдах орлого зэргийг нэхэмжлээд зогсохгүй мөн хуульд заасан бусад ял, торгууль шийтгэлийг хангаж шийдэж өгөхийг хүсчээ.

Тэгвэл энэ тохиолдолд даатгал хэрхэн үйлчлэх вэ?
Хохирогчид компанийн ажилчид байсан учраас мэдээж хэрэг “Ажил Олгогчийн Хариуцлагын даатгал” үйлчилж таарч байна. Мөн дээр дурдсаны дагуу хэрэвзээ хохирлын дүн нь “Ажил Олгогчийн Хариуцлагын даатгал”-ын 1 сая ам.долларын үнэлгээнээс хэтэрвэл тухайн давсан хэсгийг 5 сая ам.долларын үнэлгээтэй “Эксэс Амбрелла Хариуцлагын Даатгал”-аас төлж барагдуулах юм. Харин нийт хохирлын хэмжээ 6 сая ам.доллараас илүү гарвал илүүдэл хэсгийг даатгуулагч буюу тухайн гэм хорын нэхэмжлэлийн хариуцагч талууд өөрийн хөрөнгөөр хариуцахаар харагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Share This

Copy Link to Clipboard

Copy